B.Dulguun
2 min readNov 23, 2020

Психодрама буюу жүжгийн сэтгэл засал гэж юу вэ?

Психодрама буюу жүжгийн засал нь урлагийн сэтгэл заслын нэг хэлбэр юм. Энэ засал нь аюулгүй орчинд тухайн үйлчлүүлэгчийн сэтгэл зүйн асуудал, зѳрчилдѳѳн асуудлуудыг судлан түүний талаарх ойлголттой болоход туслах үүднээс дүрд тоглодог.

Психодрама заслын үүсэл, хѳгжил

XX зууны сэтгэцийн эмч Жейкоб Морено 1900-аад оны эхээр психодрамыг хөгжүүлж, 1921 онд анх психодрама заслыг хийсэн. 1930-аад оны сүүлчээр Психодрама заслын театрыг байгуулж, 1942 онд Жейкоб Морено нь Америкийн Бүлгийн Сэтгэл Засал болон Психодрамын Нийгэмлэгийг байгуулжээ.

Психодрама буюу жүжгийн сэтгэл засал

Психодрама заслын үйл явц нь энгийн жүжгийн үйл явцаас ялгаатай юу?

Энгийн жүжиг нь тодорхой дүртэй, үйл явдал нь урьдчилан бэлтгэгдсэн ѳгѳгдлийг ашигладаг бол психодрама засалд сайн дурын үндсэн дээр тодорхой дүр байхгүй, үйл явдал нь урьдчилан бэлтгэгдээгүй ѳгѳгдлийг ашиглан тухайн нѳхцѳл байдалд жүжигчилсэн хэлбэрээр явагддаг бүлгийн заслын нэг тѳрѳл юм.

Психодрама засал нь үйл явдлыг илэрхийлэх, мэдрэмжүүдийг хурц, тод, яг байгаагаар нь мэдрэх чадвараас хамаарч амьдралд нь тохиолдсон тухайн үйл явдлыг бусдын нүдээр харах боломжийг олгодог.

Психодрама заслын арга техник

Энэхүү засал нь ихэвчлэн дараах гурван үе шаттай явагддаг.

Нэгдүгээр үе шат. Бие халаалтын үе шат

Жүжиглэх чадвартаа эргэлзэх эргэлзээг арилгаж бүлгийн гишүүдийн анхаарлыг тодорхой даалгавар сэдэвт тѳвлѳрүүлдэг.

Хоёрдугаар үе шат. Үйл ажиллагаа явагдах үе шат

Дүрд тоглох тодорхой нѳхцѳлийг товлосны дараа бүлгийн гишүүд тухайн асуудлыг жүжиглэн тоглоно.

Гурав дугаар үе шат. Дүгнэх үе шат

Психодрама заслын үйл явцын сүүлийн шат нь жүжиг дуусмагц бүлгийн гишүүд жүжигчилсэн тоглолтынхоо үйл явцад үүссэн сэтгэгдэлийг ярилцана.

Психодрама заслын сэтгэл засалч нар ихэвчлэн дараах аргуудыг ашигладаг.

  1. Дүрийг ѳѳрчлѳх- Зохиолын гол баатар ѳѳрийн дүрээс гарч бусад хүний амьдралд чухал ач холбогдолтой дүрийг бүтээдэг.
  2. Давхардсан байдал- Бүлгийн гишүүн дүрийн зан байдал, үйлдлийг давтаж, дүрийн бодож /мэдэрч байгаа гэдэгт итгэж буй зүйлээ илэрхийлнэ.
  3. Толин тусгал- Гол дүр маш их сөрөг мэдрэмжийг мэдрэх эсвэл тухайн үзэгдлийн талаарх мэдрэмж, сэтгэл хөдлөлөөс ангижрахад тусалдаг.
  4. Хүүрнэл- Зохиолын гол дүр өөрийн дотоод бодлоо бүлгийн бусад гишүүдтэй мэдэгдэж өгдөг.

Психодрама заслаар дамжуулан хүмүүс өнгөрсөн, одоо, ирээдүйд болох үйл явдал, тохиолдлуудыг судлах үйл ажиллагаанд биеийн хэлэмж, хэл яриаг ихэвчлэн ашигладаг тул хэл ярианы чадвар, биеийн хэлэмж сайн хөгждөг.

Сэтгэцийн эрүүл мэндийн зарим асуудлыг Психодрама заслаар шийдвэрлэж болно. Жишээлбэл:

  1. Сэтгэл гутрал
  2. Эмгэг айдас
  3. Гэмтлийн дараах стресс
  4. Идэх эмгэг
  5. Харилцааны асуудлуудтай хүмүүст психодрама засал тустай юм.

Эх сурвалж

No responses yet